Чиг үүрэг
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 93 дугаар тогтоолоор “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрэмд зааснаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв нь салбарын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэг бүхий зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.
1. СУДАЛГАА ХӨГЖИЛ
- Шинжлэх ухаан, технологи, суурь судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх, инновацийн загварууд, оюуны өмчүүдийг бий болгох, олон улсын стандарт нэвтрүүлэх;
- Хамтын ажиллагааг олон улсын хүрээнд тэлэх, сайн туршлага судлах, нэвтрүүлэх;
- Өндөр, био, нано, цэвэр технологийн дэвшлийг судлах, нутагшуулах замаар үндэсний технологийг хөгжүүлэх;
- Их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, салбарын эрдэм шинжилгээний байгууллага, төр, хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана
2. ХҮНИЙ НӨӨЦ
- Ажилтан ажиллагсдын идэвхи санаачлага, багийн ажиллагааг дэмжих;
- ERP системийг нэвтрүүлж, үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх;
- Судалгаа, шинжилгээний мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, чадавхижуулан хөгжүүлэх;
- Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах замаар хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх;
3. ТЕХНИК ТЕХНОЛОГИ
- Олон улсын стандартад нийцсэн арьс ширний шинжилгээний лабораторийн иж бүрэн шинэчлэл хийх;
- Арьс ширний туршилтын үйлдвэр байгуулах
- Гарааны бизнесийг дэмжих инкубатор төвийг байгуулах;
- Туршилт судалгаа, үйлдвэрлэлийн загвар аж ахуйд технологийг шинэчлэх;
- Зайны сургалтын төв байгуулах;
4. ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ
- Оюуны өмчид түшиглэсэн гарааны компанийг дэмжих үйлдвэрийн болон оффисийн байраар хангах инкубаторын үйл ажиллагаа явуулах;
- Шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх инкубаторын гарааны компаниудад шаардлагатай дэмжлэг үзүүлэх хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, зах зээлд байршихад нь зохих сургалт, зөвлөх үйлчилгээгээр ханган ажиллах;
5. ЛАБОРАТОРИ
- Арьс ширний Төв лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлага ханган магадлан итгэмжлэгдсэн ба цаашид итгэмжлэлийн хүрээг өргөтгөн, бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээг гүйцэтгэх, үндэсний стандартыг хөгжүүлэх;
6. БҮТЭЭГДЭХҮҮН
- ХХААХҮ-ийн салбарт хүн ба байгальд ээлтэй, дэлхийн жишигт нийцсэн шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа, шинжилгээ, туршилтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх;
- ХХААХҮ-ийн салбарын технологийн түвшний үнэлгээ хийх, ТЭЗҮ батлах;
- МАА, Газар тариалангийн загвар аж ахуйд туршилт, нэвтрүүлэх хийх;
- Арьс ширний туршилтын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хөгжүүлэх;
- Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээгээр хангах, экспортод чиглэсэн, өндөр үр ашигтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологи дамжуулах;
- ХХААХҮ-ийн салбарын гарааны бизнесийг бойжуулах инкубаторын үйл ажиллагааг эрхлэх;
Стратегийн зорилго
Судалгаа, хөгжлийн төв нь салбарын үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, инкубаторийн үйлчилгээгээр гарааны бизнесийг хөгжүүлэх зорилготой. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
Зорилт 1.
Хариуцлагатай, бүтээмж өндөртэй мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгаа, туршилт, нэвтрүүлэлт.
Зорилт 2.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, хүнсний ногоог дотоодын үйлдвэрлэлээр хангахад чиглэсэн судалгаа, туршилт, нэвтрүүлэлт.
Зорилт 3.
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, мөшгөх тогтолцооны цахим санг хөгжүүлэх, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих судалгаа, туршилт, нэвтрүүлэлт.
Зорилт 4.
Итгэмжлэгдсэн лабораторийн мэдээллийн удирдлагын тогтолцоонд нэгтгэн, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, лабораторийн хүний нөөцийг чадавхжуулж, хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын жишигт нийцсэн лабораторийг хөгжүүлэх.
Зорилт 5.
Судалгаа хөгжлийн төвийн чадамжийг дээшлүүлэх.